Монголын хамгийн том авто шоуны хаалтын тэмцээн болно
- 2016-09-22
- Нийгэм
- 0

Мэргэжлийн тамирчдын дунд зохион байгуулдаг Mongolian Drift Series улсын аварга шалгаруулах 2016 оны хаалтын тэмцээн,”Fortuna Club”-ын 5 жилийн ой 09 сарын 24-ний өдрийн 09 цагт УБ хотын хамгийн том талбай болох Авто худалдааны цогцолбор төвд болно. Энэхүү тэмцээн нь Монгол улсад зохион байгууллагддаг хамгийн том тэмцээнүүдийн нэг болтлоо өргөжин, жил ирэх тусам хамрах хүрээ, оролцогчид, үзэгчдийн тоо нэмэгдсээр ирлээ.
Тэмцээний үеэр монголын ховор содон автомашин, мотоциклийг үзэж сонирхох, автомашины бүх клуб, дистрибьютерууд өөрсдийн ганган хээнцэр хүлгүүдээ танилцуулах болон сонирхолтой үзүүлбэрүүдийг хуран цугласан залуустаа зориулан үзүүлэх болсноороо энэ удаагийн шоу онцлогтой.
Хурд, хүчний гайхамшиг болсон төмөр хүлгээр хэрхэн дрифт хийж, олныг гайхшралыг төрүүлэхийг автомашины хорхойтнууд хүлээж байна. Залуу хүн бүрийн хүсэл тэмүүлэл, сонирхол болсон автоспорт, дрифтийн шоуг үзэж найз нөхдөөрөө, клуб хамт олноороо асар майхнаа засаж, машин тэргээ үзэгч олонд сонирхуулан, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, гайхалтай нэг өдрийг хамтдаа өнгөрүүлцгээе!

Сэтгэгдэл (0)