”Эдийн засгийн хямралаас гарах социалдемократ арга замууд” хэлэлцүүлэг болж байна

 

        Монгол Ардын нам Феридрих-Эбертийн сантай хамтран "Эдийн засгийн хямралаас гарах социалдемократ арга зам" сэдэвтэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан, ФЕС-ийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Др, Стефан Хробот оролцож байна. Үдээс өмнө МАН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан "Эдийн засгийн хямралаас гарах арга замууд" сэвдээр илтгэл тавьсан бол "Эдийн засгийн хямралаас гарах социалдемократ арга зам" сэдвээр ФЕС-ийн Ниелс Хегевиш илтгэл тавьлаа. Харин үдээс хойш "Эдийн засгийн өнөөгийн төрх ба ирэх оны төлөв" сэдвээр МУ-ын ЕС-ын ахлах зөвлөх Н.Энхбаяр, "Санхүүгийн хүндрэлүүд ба нийгмийн сорилтууд" сэдвээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар илтгэл тавьлаа. 

Хэлэлцүүлэг амжилттай үргэлжилж байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)