Монголбанк: Ипотекийн зээлийн журмыг өөрчлөх шийдвэр гаргаагүй

 

Ипотекийн зээлийн санхүүжилтын журамд өөрчлөлт оруулсан тухай мэдээлэл өнөөдөр буюу энэ сарын 22-ны өдөр  зарим хэвлэлд мэдээлжээ.  Уг мэдээлэлд Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк хамтран ипотекийн зээлийн олголтын журамд өөрчлөлт оруулж, батлагдсан гэжээ.  Харин Монголбанк энэхүү журмыг батлахад хамтран оролцох байр суурьтай байгаа ч албан ёсоор илэрхийлээгүй байна.

 

Тодруулбал, Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах тухай саналаа Монголбанкинд албан тоотоор ирүүлсэн бөгөөд уг саналыг Монголбанкны холбогдох удирдлагуудын түвшинд хэлэлцэж байгаа бөгөөд  хариу шийдвэр гаргаагүй байна.  Иймд ипотекийн зээлийн журам нь Монголбанкны байр суурь биш болохыг  мэдэгдэж байна.

 

Монголбанкны Захирлуудын зөвлөл өнгөрсөн долоо хоногоос эхлэн ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар илүү тогтвортой механизмыг бүрдүүлэхээр хуралдаж, зарчмын саналуудыг хэлэлцэж байгаа бөгөөд одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.9.41.193)

    2016-09-25

    Монгол банк"-ны ерөнхийлөгчөөр ажиллахдаа ямагт алдаатай бодлого гаргасан Н.Золжаргалын балгаар монголчууд санхүү, эдийн засгийн хямралаас ойрын хэдэн жилдээ гарч чадахгүй нь нэгэнт тодорхой байгаа. Энэ хүнээс болж Монголын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн ханш чихрийн цаас шиг болтол унаж, доллар тэнгэрт хадаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өссөөр байгаа юм. Ялангуяа гадаадаас оруулж ирдэг юм болгон өндөр үнээр борлуулагдах болсон тул ард иргэдийн амьдрал улам ядуурч, үүнтэй зэрэгцэн худалдан авагчгүй болсон үндэсний компаниуд ар араасаа хаалгаа барьсан билээ. Бүхэл бүтэн улс орноороо дампуурах зам руу түлхэж оруулсан Н.Золжаргал өдгөө харин ямар нэг хариуцлага хүлээхгүй сураг чимээгүй алга болсон хачирхалтай. Түүний боловсруулсан алдаатай бодлогуудын төлөө хариуцлага хүлээлгэх "хоншоортой" хүн байдаггүй юм гэхэд "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" гэгчийн хүрээнд төгрөгийг их хэмжээгээр үйлдвэрлэсэн явдалд нь хариуцлага тооцох ёстой. Долоон тэрбум гаруй төгрөг үйлдвэрлэн доллар худалдан авч байсан нь төгрөгийн ханшийг навс унагаж, хямралыг гааруулсан гэдгийг өнөөдөр банк санхүүгийн мэдлэгтэй хүмүүс хэлж байгаа юм. Н.Золжаргалын санаачилж, Н.Алтанхуягийн засгийн газраар дэмжүүлэн хэрэгжүүлсэн энэ хөтөлбөрийн цаана шинээр нэмж үйлдвэрлэсэн төгрөгөөр доллар сольж авах бохир арилжаа дөрвөн жилийн турш тасралтгүй үргэлжилсэн болохыг "Монгол банк"-ны ажилтнууд ч мэдэж байсан байна. Гэсэн ч Н.Золжаргалын санаачилсан бас нэг луйврын бодлого болох "Ажилтнуудаа урамшуулах санаачилга" гэгчид амаа үдүүлэн даргаасаа сэм сэмхэн долларын урамшуулал хүртэх, байр худалдан авах зэрэг ахуй амьдралаа өөд нь татацгаажээ. Түүнээс биш төгрөгийг бөөнөөр нь үйлдвэрлээд доллар худалдаж авах нь улс орны эдийн засаг, нэн ялангуяа санхүү мөнгөний бодлогыг аймшигтайгаар гажуудуулж, хямралд хүргэдэгийг мэдэхгүй хүн "Монгол банк"-нд юу гэж ажиллах билээ. Н.Золжаргал ийнхүү төгрөг үйлдвэрлэн гүйлгээнд гаргахдаа өөртөө маш их мөнгө завшин цулайтлаа баяжжээ. Түүний энэхүү луйварт хамгийн идэвхитэй татагдан оролцсон хүмүүс бол долларын ченжүүд аж. Н.Золжаргалын үйлдвэрлэсэн долоон тэрбум төгрөгийг доллар болгох ажилд гар бие оролцсон ченжүүд үнийн зөрүүнээс нь хөөрхөн ашиг олжээ. Төгрөгийг доллар болгон хурааж эхэлмэгц иргэдийн гар дээр долларны хомсдол үүсэн ханш нь зогсолтгүй өсөн нэмэгдсээр хоёр мянган төгрөг даваад явчихсан юм байна. Н.Золжаргал доллар үйлдвэрлэж чадахгүй гэдгээ сайн мэдэж байсан учраас өөрийнхөө эрх мэдэл албан тушаалыг ашиглаж монгол төгрөг үйлдвэрлэн өөрийнхөө халаасыг зузаалсан гэж энгийнээр ойлгоход л болно. Банк санхүүгийн аргаар ч гэдэг юм уу бузар санаагаар ч юм уу ингэж баяжсан Н.Золжаргал одоо хаана байгаа нь тодорхойгүй байна. "Монгол банк"-ны ерөнхийлөгчийн албанаас хөндийрсөн даруй хил даван алга болжээ. Саяхан ОХУ-ын Дотоод хэргийн яамны Авлигын эсрэг ерөнхий газрын дэд дарга, хурандаа Д.Захарченкогийн гэрийг нэгжихэд 27 тэрбум рубль илэрсэн тухай дуулиан шуугиан дэлхийгээр нэг дэгдсэн дээ. Түүнийг Оросын баячуудыг шантаажлан, төр засгийн томоохон эрх мэдэлтэнүүдээс авлигадаж авсан их мөнгөө гэртээ нууж байсан хэмээн сэжиглэн шалгаж байгаа. Тэгвэл Золжаргал ч гэсэн түүнээс дутахгүй их мөнгө хаа нэг газар нуусан байгаа нь лав. Иймээс Н.Золжаргал болон түүний ах дүү хамаатан саднуудын гэрт нэгжлэг хийвэл бусармаг аргаар цуглуулсан баахан доллар гараад ирж мэдэх л байх.