Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж

 

2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 300 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 239 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч, 10 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1 хүүхэд, сургуулийн насны 5 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 1, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллав.

 

Тухайлбал:  ХУД-ийн нутаг Өлзийт хороолол орох замд Delika Spacegear маркийн О жолоочтой авто машин онхолдож жолооч 58 настай эрэгтэй О-ийн амь нас хохирсон.
БГД-ийн нутаг Энэбишийн өргөн чөлөө, Гандангийн хойд явган хүний гарц дээр T.Prius маркийн улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 08 настай эрэгтэй Н-ийн хөл дээгүүр гарч, хэргийн газрыг орхин явсан.

 

Орон нутагт:
Баян-өлгий аймгийн Ногоон нуур сумын төвөөс 40 км-т Бага Жарых гэх газарт шороон замд Уаз-3303 маркийн Н жолоочтой авто машин онхолдож зорчигч 44 настай Б-ийн амь нас хохирсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (183.81.171.135)

    2016-09-23

    ene sogtuugaar mashin baridag teneg humuusiin erhiig hezeech joloo barihgvigeer haschihaach