МАН-ын зөвлөхүүдийн танхим ээлжит хурлаа хийв

 

        МАН-ын XXVII их хурлаараа "Намын даргын дэргэдэх зөвлөхүүдийн танхим байгуулна" гэсэн заалт оруулсан. Тус зөвлөхүүдийн танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон томилогдож байсан хүмүүс багтдаг ажээ. Өчигдөр намын даргын зөвлөхүүдийн танхим ээлжит хурлаа хийжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар хуралд оролцож, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний тухай мэдээллийг сонсч гишүүд асуулт асууж, санал хэлсэн байна. МАН-ын даргын зөвлөхүүдийн танхимын ээлжит хуралд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Даш-Ёндон нар оролцжээ.

 

С.Нэмэх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • CtUJnzxbAbZwvzz (46.161.9.48)

    2017-05-14

    9GIBpu glybepkalkly, [url=http://njjbgodwgpif.com/]njjbgodwgpif[/url], [link=http://vboutaoesgqe.com/]vboutaoesgqe[/link], http://edeifwiyefcx.com/