Оюутнууд сард 22 удаа автобусаар үнэгүй зорчино
- 2016-10-03
- Нийгэм
- 0

Нийтийн тээврийг зохицуулах газраас нэг оюутны автобусаар зорчих эрхийг сард 22 байхаар хязгаарлажээ. Өнгөрсөн жил автобусаар зорчих оюутны сарын үйлчилгээний эрхийг 40 гаруй удаа байхаар зохицуулж шийдвэрлэж өгсөн бол энэ жил хоёр дахин бууруулсан байна. Өнгөрсөн сарын 27-ноос нийтийн тээврийн автобусаар оюутнууд хөнгөлөлттэй үнээр буюу 250 төгрөгөөр зорчиж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар оюутнууд сургуулийнхаа Оюутны холбоогоор дамжуулан 3600 төгрөгөөр смарт картаа захиалан авч байгаа юм.
М.Энх

Сэтгэгдэл (0)