С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөлөө

 

        Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр ардчилсан хувьсгалын лидерүүдийн нэг агсан С.Зоригийн дурсгалыг хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөв.

 

Өдгөөгөөс 18 жилийн өмнө, 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг бусдын гарт амь үрэгдсэн билээ. Түүний хөшөөнд цэцэг өргөх ёслолд  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн асан, С.Зориг агсны дүү С.Оюун, ах С.Баяр, төрөл төрөгсөд, журмын нөхдийнх нь төлөөлөл оролцов.

 

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)