Супербоулын үеэр Леди Гага дуулна
- 2016-10-03
- Энтертайнмент
- 0

Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн буюу “Супербоул 2017” тоглолтын үеэр дуучин Леди Гага дуулахаар болжээ. Энэ тухай тус холбооны албан ёсны сайтад мэдээлсэн байна. Дуучин бүсгүй тоглолтын завсарлагаар буюу 30 минутын урлагийн тоглолтод шилдэг уран бүтээлчдийн хамт дуулах юм. Мөн дуучин Адель наадмыг нээх хүндтэй үүргээс татгалзсанаар Леди Гага АНУ-ын Төрийн дууллыг дуулахаар болжээ. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард болсон “Супербоул 2016” тэмцээний нээлт дээр Төрийн дууллаа дуулж байсан юм. “Супербоул 2017” тэмцээн Хьюстон мужид болох ажээ.

Сэтгэгдэл (0)