Шадар сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллажээ

 

        МУ-ын Засгийн газрын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү тэргүүтэй ажлын хэсгийнхэн  орон нутагт ажиллажээ. Тэдний хувьд  ЗГ-ын 100 хоногийг угтаж хөдөө, орон нутгийн иргэдтэй уулзалт хийж буй нь энэ юм.  Энэ удаад Хэнтий, Сүхбаатар аймгийн төвүүдэд болон Сүхбаатар аймгийн  Дарьганга, Халзан сумын иргэдтэй уулзалт зохион байгуулжээ. Засгийн газрын гишүүд улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулга хийж, цаашид үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгчээ. Шинэ Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө батлуулж, хямралыг даван туулах бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. 

 

 

"Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед хямралаас гарахын тулд ард иргэдээ эрүүл хүнсээр хангах, орон байраар хангах, боловсрол мэргэжил олгох, ажилтай орлоготой болгох, эдийн засгийг солонгоруулах шат дараалсан арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй юм. Улс орны хөгжлийн тулгын гурван чулуу болох хүнс, эрчим хүч, шатахууныг дотооддоо үйлдвэрлэдэг, улмаар экспортолдог болохыг зорьж ажиллаж байна" гэж Шадар сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ онцолжээ.
 

 

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, тэргүүтэй ажлын хэсгийнхэн  Сүхбаатар аймагт Их Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж,  Мөн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 338-р ангиар орж танилцсан байна. Ингээд энэ удаад ажлын хэсгийнхэн Сүхбаатар аймгийн Дарьганга, Халзан сумдын иргэдтэй уулзалт хийж, санал бодлын сонссоноор өндөрлөсөн байна. Уулзалтад оролцогчдоос ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эсэх талаар тодруулахад, "Үргэлжлүүлэх эх үүсвэрийг судалж байна. Салбарын яам уг зээлийг цаашид олгох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Дахин олгож эхэлнэ" гэсэн хариултыг өгчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (150.129.141.18)

    2016-10-03

    Мэдээг ч арай ингэж бичиж болхгүй ээ.Он сар байхгүй,Төрийн нарийн нарын нэр ус байхгүй тэгсэн хирнээ агентлагийн дарга нарын нэр эхэнд нь байх шиг.Оролцогчид ганцхан асуулт асуусан юм шиг.хэ хэ

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх (124.158.74.171)

    2016-10-03

    Энэ нөхөр ерөнхий сайд болсон нь дээр дээ ориг Ерөнхий сайд Эрдэнэбат Хэнтий Дорнотоор бөөн ажил ярьж яваад 7 хоноогүй байхад араас нь Хүрэлсүх Бат эрдэнэ бас бус нөхөд яваад л Эрдэнэбат сайдыг ч үгүйсгэж байна бас үрэлгэн байна шүү нөхдүүд минь