Адель бриллиантан гэрчилгээгээр шагнууллаа

 

        Их Британийн дуучин Адель “25” цомгоороо хөгжмийн ертөнцөд дахин шинэ амжилт тогтоолоо. “25” цомог жил хүрэхгүй хугацаанд 10 сая гаруй хувь худалдаалагдсан бөгөөд Адельд АНУ-ын Дуу бичлэгийн холбооноос бриллиантан гэрчилгээ олгожээ. Нью-Йорк хотын “Madison Square Garden”-д болсон тоглолтын үеэр дуучин бүсгүйд гэрчилгээг нь гардуулан өгсөн байна. Энэ нь Аделийн хоёрдахь гэрчилгээ аж. Тэрбээр 2011 онд худалдаанд гаргасан “21” цомгоороо АНУ-ын Дуу бичлэгийн холбооны шагналыг хүртсэн билээ. Бриллиантан гэрчилгээгээр дуучин Бритни Спирс, Селин Дион нар хоёр удаа шагнуулсан байна.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)