Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг шилжүүлжээ

 

        Хүний хөгжил сангаас Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгодог байсан бөгөөд өнгөрсөн долдугаар сараас эхлэн олгогдоогүй билээ. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд үндэслэж 0-10-р бүлэгт хамаарсан өрхийн хүүхдүүдэд сар бүр 20 мянган төгрөгийг хэвийн олгохоор болсон бол 10-20-р бүлэгт хамаарах өрхийн хүүхдийн мөнгийг 2019 онд нөхөж олгохоор шийдвэрлээд байгаа юм. Улсын хэмжээнд нэг сая 21 мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөг авдаг байна. Тэгвэл эхний ээлжид нийт хүүхдийн 60 хувьд нь мөнгийг нь бэлнээр олгохоор болсон. УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж, баталсан. Үүний дараа есдүгээр сард багтаан хүүхдийн мөнгийг олгож дуусна хэмээн мэдээлж байсан ч одоогоор нэг ч хүүхэд мөнгөө аваагүй байгаа. Энэ талаар Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын мэргэжилтнээс тодруулахад нийт хүүхдийн 60 хувьд олгох хэмжээний хөрөнгийг өчигдөр шилжүүлсэн. Хуваарилалтыг Монголбанк болон Халамжийн газар хариуцаж байгаа гэлээ.

 

Олон айл өрхийн амжиргааг залгуулдаг хүүхдийн мөнгөний хүлээлт удахгүй дуусах бололтой.

 

Б.Цэцэн 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • zuluu (203.91.118.180)

    2016-10-27

    10 sariin mongo yaagaad oroogvi yum be .tor zasag hudlaa yarihaa bolibol yasan yum be.vneheer gomdmoor yum aa

  • Zochin (103.10.21.39)

    2016-10-05

    Neleen olon jiliin umnu amjirgaag togtooson um bn manaih odoo ger oron bhgui egchiindee 6am bul amidarch bn 11tuvshin d bn gehiin tegeheer dahin tuvshinguu todorhoiluulj bolohuu

  • (59.153.112.73)

    2016-10-04

    Tuwshin yaj togtooh bol gerlelt batluulaagui baihad

  • Naagii (202.126.91.173)

    2016-10-04

    orhiin amjirgaani tvwshing yaj togotooj bgaa ym boloo

  • munkhtuul (202.70.46.217)

    2016-10-04

    Vnen bgaa halamj bolohoor shiid ireegvi tegeed ch manai pail ustgagdsan dahin bvrtgel hiij bgaa 15 naas hoish asuu gehiim chingeltei dvvreg todruulj uguuch