”Амьд барби” хочит Лукьянова Улаанбаатарт ирлээ
- 2016-10-05
- Энтертайнмент
- 0

Цахим ертөнцөд төдийгүй дэлхийд алдаршаад буй Украины мисс, “амьд барби” хочит Валерия Лукьянова Улаанбаатар хотод өнөө өглөө ирлээ.
Валерия Лукьянова есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 8-нд манай улсад зохион байгуулагдаж буй "Face of beauty international- 2016" тэмцээний хүндэт зочноор уригдсан юм. Энэхүү тэмцээнд дэлхийн 60 орны миссүүд оролцож байгаа бөгөөд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй гэдгээрээ онцлогтой билээ.
Украины Одесс хотоос гаралтай Валерия Лукьянова 1985 оны наймдугаар сарын 23-нд төрсөн бөгөөд өдгөө 31 настай юм. Тэрбээр 2007 онд Украины мисс болж байжээ.

Валерия Лукьянова бага наснаасаа бусад охидын адил Барби хүүхэлдэй цуглуулах хоббитой байжээ. Олон нийтийн зүгээс түүнийг олон удаа гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж ярьдаг ч Лукьянова өөрөө “Комсомольская правда” сонинд өгсөн ярилцлагадаа хөхнөөсөө бусад хэсэгт огт мэс хүргээгүй гэж хэлсэн байдаг.
Түүний бодит жин 42-45 кг-ын хооронд хэлбэлздэг бөгөөд өөрийнх нь ярьснаар 47 кг хүрэхээрээ хурдан турах талаар боддог ажээ.







Сэтгэгдэл (0)