Монгол улсын анхны хиймэл дагуул 2017 онд хөөрнө
- 2016-10-05
- Нийгэм
- 0

Монголын анхны хиймэл дагуулыг ирэх оны гуравдугаар сард сансарт хөөргөх болсон талаар Улсын онцгой комисс, МУИС-ийн судалгааны багийнхан мэдээллээ. Сансарт гарцгүй улсыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулах ажлыг ЮНЕСКО болон Япон улсын Засгийн газрын “BIRDS” төслийнхөн дэмжиж байгаа аж. Уг төслийн хүрээнд МУИС-ийн дөрвөн залуу багш, Японы Кюүшүгийн технологийн институттай хамтран сансрын тойрог замд орох бодит хиймэл дагуулыг гардан бүтээж байгаа юм. Судлаачдын мэдэгдэж буйгаар хиймэл дагуулыг хөөргөх туршилтын ажил дууссан бөгөөд гадна талын панер угсралтын ажил үлдсэн гэнэ. Энэхүү хиймэл дагуулыг ирэх арванхоёрдугаар сард бэлэн болгож сансарт тээвэрлэх Японы талд хүлээлгэж өгөх бөгөөд гуравдугаар сард хөөргөж, тавдугаар сард тусгай робот ашиглан задгай сансарт байрлуулах юм байна. Манай хиймэл дагуул сансарт зургаан сар ажилласны дараа өөрийгөө устгахаар программчлагдсан аж. Уг хиймэл дагуулыг хөөргөхөд шаардагдах нийт хөрөнгийн 225 мянган ам.долларыг олон улсын төслөөс санхүүжүүлсэн бол үлдэгдэл 100 мянган ам.долларын талыг МУИС-аас бүрдүүлж үлдсэн хувийг нь Засгийн газраас санхүүжүүлэхээр болжээ. Түүнчлэн манай улс 2019-2020 онд дараагийн хиймэл дагуулаа хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд Засгийн газраас хоёр дахь хиймэл дагуулыг бүтээхэд шаардлагатай бүх хөрөнгийг гаргахаар болсон гэнэ. Мөн энэ үеэр өөрсдийн хиймэл дагуулыг хөөргөснөөр өндөр нарийвчлалтай мэдээллийг богино хугацаанд авч, эрэн сурвалжлах ажиллагаа, ой хээрийн түймэр, цас зуд, үер зэрэг байгалийн гамшгийн үед урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах өндөр ач холбогдолтой гэдгийг МУИСийн захирал Р.Бат-Эрдэнэ онцоллоо.

Сэтгэгдэл (1)
мал (122.201.21.137)
гадна ÑалÑн Ð¿Ð°Ð½ÐµÑ ÑгÑÑалÑÑн ажил үлдÑÑн гÑÐ½Ñ - Ñа Ð½Ð°Ñ Ð¼Ð°Ð»Ð½ÑÑд