Цайнд түлэгдсэн нэг настай хүүхэд нас баржээ

 

        Нэг настай эмэгтэй хүүхэд халуун цайнд түлэгдэж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хүүхэд есдүгээр сарын 23-нд гэртээ байх үедээ халуун цайнд түлэгдсэн бөгөөд Гэмтлийн эмнэлгийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр нас баржээ. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалтгаан, нөхцөлийг шалгаж байна. 

 

Сүүлийн саруудад бага насны хүүхэд гэртээ халуун цай, усанд түлэгдэж, амиа алдах тохиолдол нэмэгдэх болжээ. Тиймээс эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)