Ам.долларын ханш буурлаа

 

        Энэ долоо хоногийн эхээр 2296 төгрөгтэй тэнцсэн ам.долларын ханш бага зэрэг суларсан байна. Тодруулбал, “Найман шарга” валютын захад ам.долларыг 2265 төгрөгийн ханшаар худалдан авч, 2280 төгрөгөөр худалдаж байна. Харин банкуудын хувьд 2274-2276 төгрөгийн ханшаар авч, 2286-2288-аар худалдаж байгаа юм. Өчигдрийн хувьд Монголбанкны албан ханш 2289.67 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд өмнөх өдрөөс бага зэрэг буурчээ. Гэхдээ энэхүү бууралтыг түр зуурын үзэгдэл гэж эдийн засагчид дүгнэжээ. Учир нь, Монголд ам.доллар орж ирэх сувгуудын амсар хаалттай, экспортын хэмжээ өсч, гадаадын цэвэр хөрөнгө оруулалт хасахтай хэвээр байхад ам.долларын ханш буурсан нь түр зуурынх аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)