78 жолоочийг 4 сая 272 мянган төгрөгөөр торгожээ

 

        “Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаанд зохион байгуулав. Энэ аяны хүрээнд нийтдээ 183 зөрчил илрүүлсэн байна. Үүнд зөвшөөрлийн хугацаа дууссан ч замын хөдөлгөөнд оролцож байсан 95, өөр өнгийн гэрлэн дохио хэрэглэж явсан 46, зөвшөөрөлгүй 40, хуурамчаар зөвшөөрөл үйлдсэн хоёр зөрчил байгаа юм.

 

Холбогдох журмыг зөрчсөн тээврийн хэрэгслийн 45 тусгай дуут болон гэрэл дохиог хурааж, хуулийн дагуу 78 жолоочийг нийт 4 сая 272 мянган торгуулийн арга хэмжээ авч, дүүргүүдийн замын цагдаагийн тасгаас холбогдох байгууллагад зөрчлийг арилгах талаар 11 мэдэгдэл, шаардлага хүргүүлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.179.31.76)

    2016-10-07

    Ингээд иргэдийнхээ карманаас мөнгө саасаар байх уу