Ерөнхий сайд Японд айлчилна

 

        Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад албан ёсны айлчлал хийнэ. Тэрбээр энэ сарын 12-15-ны өдрүүдэд тус улсад айлчлах бөгөөд Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийх юм байна. Энэ үеэр “гуравдагч хөрш” Япон улстай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгч буйг нотлон, ирэх жилүүдэд баримтлах Монгол, Японы стратегийн түншлэлийн агуулга, чиглэлүүдийг тохирох аж. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы Парламентын зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ, Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нарт бараалхана. Мөн “Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож, Монголын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааны боломжуудын талаар Японы хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал солилцох юм байна.

 

М.Өнөрөө

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)