Х.Бат-Ундралд хоёр жилийн хорих ял оноож, тэнсэн харгалзлаа
- 2016-10-10
- Нийгэм
- 0

"Guys" хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал холбогдох хар тамхины хэргийн шүүх өнөөдөр болж өнгөрлөө. Тэрбээр Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан хэргээр хуулийг байгууллагад шалгагдсан билээ.
Тэгвэл өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Х.Бат-Ундралын гэм буруутай эсэхийг шүүх хурал боллоо. Шүүх бүрэлдэхүүн Х.Бат-Ундралыг гэм буруутайд тооцож хоёр жил хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзлаа.
Түүнд Эрүүгийн хуулийн 192.1-д заасны дагуу ял төлөвлөөд байсан юм. Эрүүгийн хуулийн 192-р зүйл нь Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна.

Сэтгэгдэл (112)
1 (103.57.94.99)
1\u003CScRiPt\IWy7(9299)\u003C/sCripT\u003E
1 (103.57.94.99)
1
1 (103.57.94.99)
1<