Зургаан жилийн хугацаанд 9.7 сая мод тарьж, ургуулжээ

 

        Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр энэ сарын 8­нд тохиож байна. Энэ өдөр БОАЖ­ын сайд Д.Оюунхорол Баянзүрх дүүргийн II, XXI, XXVII хорооны нутаг дэвсгэрт, салбарын яамны албан хаагчид нь Дамбадаржаа дахь Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд жил бүрийн хавар, намар Мод тарих үндэсний өдөр зарлах тухай 63 дугаар зарлиг гаргаснаас хойш энэ хүрээнд 9.7 сая мод тарьж, ургуулжээ. Мөн БОАЖ­ын сайд Д.Оюунхорол 2015 оны дөрөвдүгээр сард “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” зохион байгуулах тухай тушаал гаргаж, уг тушаалын дагуу бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулсан. Уг хөдөлгөөнд 227 мянган иргэд, 12.8 мянган аж ахуйн нэгж байгууллага оролцож нийт 30 гаруй төрлийн 1.7 сая мод тарьж ургуулжээ. Мөн улсын хэмжээнд 44.4 мянган өрх хашаандаа 296.9 мянган ширхэг мод тарьж ургуулсан байна.

 

С.Аз

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)