Д.Медведевийн авсан гэрэл зураг 1.7 сая ам.доллар хүрчээ

 

        ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн авсан “Тобольский кремль” гэрэл зураг дуудлага худалдаагаар 51 сая рубль буюу 1.7 сая ам.долларын үнэ хүрчээ. Улмаар дэлхийн хамгийн үнэтэй 10 гэрэл зургийн жагсаалтад багтсан аж. Тэрбээр энэхүү гэрэл зургаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа 2009 онд нисдэг тэрэгнээс авчээ. Д.Медведев гэрэл зургаас олсон орлогоо хүүхдийн эмнэлэгт хандивласан байна. Тэрбээр гэрэл зураг авах сонирхолтой бөгөөд 33 мянган ам.долларын үнэтэй “Leica S2” фотоаппараттай юм байна. “Азбука” дуудлага худалдаагаар өмнө нь В.Путиний зурсан уран зургийг 37 сая рублиэр худалдсан билээ. В.Путин энэхүү орлогоо сайн үйлсийн байгууллагад хандивласан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • com (182.160.34.124)

    2016-10-13

    Mongo ugaah gej uuniig helne dee

  • irgen (89.217.200.133)

    2016-10-12

    saihan umaa, handivlasan bna shdee, iim l baih heregtei