Гадаадад сурч, ажиллаж байгаа цэргийн насны залуусын анхааралд

 

        Цэргийн жинхэнэ албанд татагдахаар зарлан дуудах хуудас авсан ГАДААДАД СУРЧ байгаа болон АЖИЛЛАЖ байгаа иргэдийн материалыг аравдугаар сарын 13-ны өдөр I-X хорооны, 14-ний өдөр XI-XX хорооны иргэдийг 08:30-17:30 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын НЭГ ЦОНХ-ны үйлчилгээнд хүлээн авна.

 

ДАРААХ МАТЕРИАЛУУДЫГ БҮРДҮҮЛСЭН БАЙНА

-  Тухайн ээлжний цэрэг татлагаас чөлөөлөхийг хүссэн өргөдөл, /Хорооны Засаг даргын цохолттой байх шаардлагатай/

-  Иргэний харъяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий газраас монгол улсын хилээр нэвтрэн гарсан тодорхойлолт

-  Суралцаж байгаа сургуулийн топорхойлолт, Визний хуулбар

-  Хараар ажиллаж, сурч гадаадад байгааг тодорхойлсон төрсөн эцэг /эх/-ийн өргөдөл /иргэний үнэмлэхний хуулбартай/

 

Жич: Өнгөрсөн онд бүрдүүлж өгсөн материал архивт орсон тул шинээр бүрдүүлж өнгө. Тухайн иргэний материалыг ар гэрийн гишүүн нь бүрдүүлж ирнэ Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын Газрын хэвлэл, мэдээллийн хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)