Дуучин Яширо Аки “Жамаас” дууг худалдаж авчээ
- 2016-10-12
- Энтертайнмент
- 0

Монгол Улсын Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын шүлэг Г.Жаргалсайханы аялгуу “Увертюра” хамтлагийн дуулснаар олны хүртээл болсон “Жамаас” дууг Японы алдарт дуучин Яширо Аки худалдан авчээ. Ямар үнээр зарсан нь одоогоор нууц байгаа аж. Яширо Аки Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд С.Хүрэлбаатарын урилгаар өнгөрсөн наймдугаар сард Монголд айлчлан ирж, задгай теарт ая дуугаа өргөх үеэр тус дууны уран бүтээлчидтэй албан ёсоор уулзаж, энэхүү хүсэлтээ тавьсан байна. Яширо Аки “Жамаас” нэртэй цомгоо саяхан олны хүртээл болгожээ.

Сэтгэгдэл (0)