Одессын таван ихэр инстаграмтай боллоо

 

        Одесс хотын оршин суугч 37 настай Оксана Кобелецкая өнгөрсөн наймдугаар сард таван ихэр хүүхэд төрүүлсэн билээ. Ихрүүдийн нэг 1800, бусад нь 1100 грамм жинтэй мэндэлжээ. Тэдний гурав нь хүү, хоёр нь охин юм байна. Оксана таван ихэр болох Саша, Даша, Давид, Влад, Денис нартаа зориулан инстаграм хуудас нээсэн ба долоо хоногийн хугацаанд 9400 дагагчтай болсон аж. Ихрүүдийн аав Сергей ээж Оксана нарт Одесс хотын захиргаанаас 100 ам.метр дөрвөн өрөө байр бэлэглэжээ. Дашрамд өгүүлэхэд, АНУ-ын иргэн Надя Сулейман 2009 онд найман ихэр хүүхэд төрүүлж, Гиннессийн номд бүртгүүлсэн байна.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • nina (93.103.219.152)

    2016-10-13

    okay