660 мянган хүүхэд мөнгөө авчээ

 

        Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийлээ. 0-18 насны хүүхдийн мөнгө олгохдоо хоёр ангиллаар өгөхөөр болсон. Тодруулбал, өрхийн мэдээллийн нэгдсэн санд байрлаж буй амьжиргааны төвшний 502.567 гэсэн босго онооноос доогуур багтаж буй 660 мянган хүүхдэд долоо, найм, есдүгээр сарын мөнгийг хуучин жишгээр олгож эхэлсэн. Харин үлдсэн 400 мянга орчим хүүхдэд мөнгийг нь 2019 оноос олгох аж. Иргэд, өрхийн амьжиргааны төвшний босго оноогоо мэдэхийн тулд амьдарч байгаа тухайн сум, хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хүсэлт гаргаснаар босго онооны хаана нь байгаагаа мэдэх боломжтой аж.

 

ХНХЯ-ны “Хүнс тэжээл нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт” төслийн зорилтот хүрээг тодорхойлох үндэсний зөвлөх Р.Олонбаяр “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангаас зарцуулах үйлчилгээний нөхцөл, хөрөнгийн хэмжээ, хүний тоонд нийцүүлэн босго оноог тогтоодог. Энэ удаагийнх нь 502.567 болж таарч байгаа юм. Өрхийн амьжиргааг тогтооход телевизор, хөргөгч нь амьжиргааны төвшин тодорхойлох үзүүлэлтэд ашиглагддаггүй ч хэлэх хэрэгтэй. Тухайн иргэний бичиг баримтад үндэслэн хүүхдүүдийг бүртгэдэг бөгөөд ам бүлийн гишүүн, насны хязгаар, гишүүдийн боловсролын төвшин, гэр бүлийн тав тухтай байдлыг хангасан үзүүлэлт, ажил эрхлэлт, боловсролын байгууллагын үйлчилгээнд хамрагдалт, хөгжлийн бэрхшээл зэрэг олон хүчин зүйлийг багцаар нь ашиглаж амьжиргааны төвшинг тодорхойлдог” гэв.

 

М.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)