Египет улс нийслэлээ шилжүүлнэ
- 2016-10-13
- Дэлхий
- 0

Египетийн Засгийн газар нийслэлээ эртний түүхт Каир хотоос шилжүүлэн шинээр байгуулахаар болжээ. Египетийн шинэ нийслэлийг барих тухай төслийг өнгөрсөн оны гуравдугаар сард танилцуулсан бөгөөд тус улсын Засгийн газраас хүн амын нягтаршлыг сааруулах, орчны бохирдол, орон сууцны үнийн хөөрөгдлийг шийдвэрлэхийн тулд ийнхүү шинэ нийслэл барихаар болжээ.Одоогийн нийслэл Каир хотоос зүүн тийш элсэн манхан дунд бүтээн байгуулах шинэ хот нь 700 км.кв талбайг хамрахаар шийдсэн нь хүн ам ихээр суурьшихад тохиромжтой аж. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор шинэ хотод таван сая хүн амьдрах орон сууц, исламын 1000 гаруй сүм, үйлдвэрлэлийн бүс, 5000 гаруй үзвэр үйлчилгээ, хурлын зориулалттай барилга байгууламж, дэлхийн хамгийн том соёл амралтын хүрээлэн барихаар зураг төсөл нь гарчээ. Одоогоор инженерүүд гүүр болон 210 км үргэлжлэх авто зам барих зэрэг дэд бүтцийн ажлыг эхлүүлээд байгаа аж.

Сэтгэгдэл (1)
zochin (103.9.90.98)
manai uls bas niislelee hvvlgej shine suurishiliin 2 bvstei bolmoor bnaa