С.Батболд: Хотыг эзэнтэй байлгах хүмүүс бол Мэргэжлийн хяналтын байцаагч нар
- 2016-10-13
- Улаанбаатар
- 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Засаг даргад 2016 онд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, оны эхний 9 сарын байдлаар нийслэлийн төсөвт 1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 680 саяыг, улсын төсөвт нийт 260 сая төгрөг төвлөрүүлэхээс 168 сая төгрөгийг төвлөрүүлсэн гэсэн мэдээллийг өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Мэргэжлийн хяналтын тогтолцоонд зарим өөрчлөлт хийх шаардлага ажиглагдаж байгаа. Жишээлбэл, "Байгаль орчин болон мал эмнэлгийн хяналт"-ыг бодлого тодорхойлогч байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Мөн Улаанбаатар хотын хувьд нэг өглөө босоод ирэхэд барилга баригддаг, зам сэтэлдэг, зөвшөөрөлгүй ТҮЦ байрлуулдаг зэрэг зөрчлүүд гарсаар байна. Тиймээс Улаанбаатар хотыг эзэнтэй байлгах, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулахад гол үүрэг гүйцэтгэх хүмүүс бол мэргэжлийн хяналтын байцаагч нар юм. Иргэдийн зүгээс мэргэжлийн хяналтын газрын байцаагч нартай холбогдолтой гомдол, санал ч тасардаггүй. Тиймээс энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй” гэлээ. Өнөөдрийн уулзалтаар Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, зохион байгуулалт, цаашид хэрхэн ажиллах, албан үүргээ биелүүлж байхад тулгарч буй саад, бэрхшээлийг хэрхэн арилгах талаар санал бодлоо солилцсон юм гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл (2)
Bayangol duurgiin irgedees... (59.153.115.251)
Neeren hot ezentei bna uu gej aduya!AVTOBUSNII BUUDLUUDIIN BIDNII YAVAH ZAM TALBAIG UGLUU BOSOOD IREHED L TOM HUREN BAISHIN URGUUD TAVCHIHSAN BAIH YOM.YALANGUYA 10-rHOROOLOLIIN HOIT,URD BUUDAL ANHAARAL TATAJ BNA.BUUDAL DEER HUND NEG IH HEREGTEI YOM ZARDAGGUI TUTS-iig bugdiig juramlaya MH baitsaagchid,erh medel buhii humuusee.Bid zassan zamaar yavj chadahgui bolloo.TUTs-nii ergrn toirond zavaan...
(43.242.242.224)
Zu zu ulam avilga avdag xund surtaltanguudaa deesh ni uud ni tataj urguud baix ium bna l da.