Д.Трампыг татварын тайлангаа нийтлүүлэхийг шаарджээ
- 2016-10-13
- Дэлхий
- 0

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний үеэр Д.Трамп татвараас зайлсхийж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн төдийгүй бизнес эрхлэгчдийн дунд энэ бол байдаг л зүйл гэжээ. Түүний энэ мэдэгдэл АНУын нэр хүндтэй бизнес эрхлэгчдийн дургүйцлийг төрүүлсэн байна. Улмаар АНУ-ын тэрбумтнууд нэр дэвшигч Д.Трампыг татварын тайлангаа нийтлүүлж, санхүүгийн асуудлаа ил тод болгохыг шаардаж эхэллээ. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн магнат Уоррен Баффет татварын мэдээллээ ил тод болгох гэсэн АНУын тэрбумтнуудын үйл ажиллагаанд Д.Трампыг хүсчээ. У.Баффет 1944 оноос хойш жил бүр төлсөн татварын тайлангаа нийтлүүлсэн байна. Тэрбээр жилд 1.9 сая ам.долларын татвар төлдөг ажээ. Татварын мэдээллээ ил тод болгосноор Д.Трампын орлогын эх үүсвэр, хандивын үйл ажиллагааны мэдээлэл, гадаад дахь данс болон татвараа бууруулах стратегийг ч хүртэл мэдэх боломжтой болох юм.

Сэтгэгдэл (0)