“Galaxy Note 7” худалдан авсан хүмүүст нөхөн төлбөр өгч эхэллээ

 

СӨҮЛ./Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” корпораци өөрийн шинэ бүтээгдэхүүн болох “Galaxy Note 7” ухаалаг гар утсыг аюулгүй байдлын шалтгааны улмаас үйлдвэрлэж, худалдахыг зогсоох шийдвэр гаргаснаас хойш хоёр хоногийн дараа буюу өнөөдрөөс хэрэглэгчдэд нөхөн төлбөр олгож эхэллээ.

 

“Galaxy Note 7”-г худалдан авсан дотоодын хэрэглэгчид нөхөн төлбөр авах эсвэл өөр гар утас оронд нь авахын тулд гар утас худалдан авсан дэлгүүрүүдэд очих ёстой ажээ.

 

Өмнөд Солонгост энэ гар утсыг худалдан авсан хүмүүст нөхөн төлбөр олгож, өөр бүтээгдэхүүн орлуулан өгөх ажил энэ оны эцэс хүртэл үргэлжилнэ гэж албаны хүмүүс хэллээ.

 

“Galaxy Note 7”-г худалдан авсан хүмүүст “Gear Fit 2” ухаалаг цаг бэлэглэж байсан юм. Харин хэрэглэгчид нөхөн төлбөр авахаар очихдоо энэ бэлгийг буцааж өгөх шаардлагагүй аж.

 

Мөн хэрэглэгчид “Galaxy Note 7”-г  өөр компанийн үйлдвэрлэсэн ухаалаг гар утсаар сольж авч болно.

 

Г.Доржханд

Эх сурвалж: МОНЦАМЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)