Агентлагийн дарга нарын нэрийг Засгийн газарт хүргүүлнэ

 

        Төрийн албаны зөвлөлийн 32 дугаар хуралдаанаар удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцжээ. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад 15 ажлын байранд 35 иргэн өрсөлдөхөөр бүртгүүлсэн бөгөөд эдгээрийн 23 нь эцсийн шатанд тунаж үлдсэнээр төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэсэн байна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн дүнг хүн тус бүрээр нь хэлэлцээд тухайн ажлын байрандаа өндөр оноо авсан Д.Мөрөнг Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар, Л.Зоригийг Татварын ерөнхий газрын, Р.Содхүүг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын, Ц.Ням-Осорыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын, Б.Нямдавааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын, О.Алтансүхийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын, Б.Чинбатыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын, Ц.Шаравжамцыг Биеийн тамир, спортын газрын, Л.Бямбасүрэнг Иргэний нисэхийн ерөнхий газрын, Ховд, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар Б.Ганболд, Ч.БатЭрдэнэ нарыг томилуулах саналыг Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

 

У.Од

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.131.252.213)

    2016-10-14

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН