Род Стюарт Рыцарийн одонгоор шагнуулав
- 2016-10-14
- Энтертайнмент
- 0

Английн дуучин Род Стюартыг Их Британийн төрийн дээд шагнал болох Рыцарийн одонгоор шагнасан байна. Род Стюартад шагнал гардуулах ёслол Букингемийн ордонд болсон ба эхнэр хөвгүүд нь оролцжээ. Тэрбээр энэ жил 71 настай бөгөөд дэлхийн шилдэг 100 дуучны жагсаалтад багтдаг уран бүтээлч юм. Род Стюартын Рио де Жанейро хотод 1994 онд хийсэн тоглолтод 3.5 сая хүн хүрэлцэн ирж, Гиннесийн амжилт тогтоожээ. Мөн тэрбээр 2005 онд Холливудын гудамжинд Алдрын одтой болсон байна. Түүний шагналыг хунтайж Уильям гардуулан өгснөөрөө онцлог. “ВВС” агентлагийн онцолсноор, хунтайж Уильям Рыцарийн одонг анх удаа олгосон нь II Элизабетаг залгамжлах бэлтгэлээ эхэлсний баталгаа гэжээ.
Х.Заяа

Сэтгэгдэл (1)
(202.70.46.233)
Ug ni Mongoloor huyagt baatar l gedegsen