Си Зиньпин Н.Модитой уулзлаа

 

        БНХАУ-ын дарга Си Зиньпин Гоа хотод Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой өнгөрсөн ням гаригт уулзлаа. Уулзалтын үеэр Си Зиньпин “Хятад, Энэтхэгийн харилцаа тасралтгүй хөгжиж буйд баяртай байна. Бид Хятад, Энэтхэгийн стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхлоос улбаалан олон салбарт хамтран ажиллана. Ялангуяа харилцаа холбоо, худалдааны салбарт хэлэлцээр хийж, итгэлцлээ нэмэгдүүлэн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ” гэжээ. Харин Нарендра Моди “Энэтхэг Хятад улстай стратегийн хэлхээ холбоотой ажиллаж байгаа нь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд ашигтай бөгөөд энэ нь хоёр орны хамтын ашиг сонирхолд нийцдэг. Энэ зууныг “Азийн зуун” болгохыг дэмжиж Энэтхэг, Хятад хоёр орон хамтын хүчин чармайлт гаргах нь зүйн хэрэг. БРИКСийн орнууд, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд Хятадын талтай хамтран ажиллахад Энэтхэг бэлэн байгаа бөгөөд Хятад улс ирэх жилд БРИКС-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний IX уулзалтыг зохион явуулахыг Энэтхэг дэмжиж байна” хэмээв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)