Тэйлор Свифт нэг сая ам.доллар хандивлажээ

 

        Өдгөө 26 настай Холливудын алдарт дуучин Тэйлор Свифт өнгөрсөн наймдугаар сард Луйзанна мужид болсон үерийн дараах сэргээн босголтод зориулж нэг сая ам.доллар хандивлажээ. Тэрбээр хандивын мөнгөө тус мужийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг дөрвөн байгууллагад хуваан өгсөн байна. “Итгэл найдварын цуваа”, “Батон Ружын ганц бие ээжүүдэд туслах нийгэмлэг”, “Хүмүүнлэгийн орчин” зэрэг хүмүүнлэгийн байгууллага дуучны өгсөн мөнгийг хүлээн авсан талаараа мэдээлж, талархлаа илэрхийлжээ. “Батон Ружын ганц бие ээжүүдэд туслах нийгэмлэг”- ийн тэргүүн “Өгөөмөр дуучны хандив зөв цагтаа бидэнд ирлээ. Түүний сайхан сэтгэлийн ачаар бид хүнд хэцүү цаг үеийг давж гарч байна” хэмээн ярьжээ. Өнгөрсөн наймдугаар сарын 11-нээс эхлэн тус бүс нутагт үер бууж, үүний улмаас 2800 гаруй хүн орох оронгүй болж, 13 хүн амь үрэгдсэн юм. Луйзаннад болсон үер АНУ-ын түүхэнд 2012 оноос хойш хамгийн их хохирол дагуулсан байгалийн гамшигт үзэгдэл болж байгаа аж.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)