Согтууруулах ундаа хэрэглсэн 26 жолоочийг илрүүлжээ
- 2016-10-20
- Нийгэм
- 0

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр өчигдөр нийт 239 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 183 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2 бүртгэгдэж 4 хүн хүнд хөнгөн гэмтсэн.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртсөн байна.
Энэ өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 26 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал, СХД-ийн нутаг Хангайн 16-р гудамжны 23 тоот хашаанд зогсож байсан “H.Porter” маркийн авто машины тэвшин дээр 05 настай эрэгтэй Э нь тоглож байх үед уг авто машин хөдөлснөөс унаж дайрагдан гэмтсэн.
БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хороолын автобусны буудлын замд T.Prius маркийн авто машины жолооч П нь Эрдэм транс ХХK-ны “H.Aero City” маркийн Д жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 29 настай эмэгтэй Х нарын 2 хүн гэмтжээ.

Сэтгэгдэл (0)