Алеппод өнөөдөр гал зогсооно

 

        Сирийн Алеппо хотод явуулж буй агаарын довтолгооны ажиллагаагаа түр хугацаагаар зогсоохоо ОХУ-ын тал мэдэгдлээ. Улмаар орон нутгийн цагаар өнөөдөр 08.00-16.00 цагийн хооронд гал зогсоох юм. Агаарын довтолгооны ажиллагааг түр зогсоох хугацаанд энгийн иргэд болон босогчид хотоос гарах боломжтой гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Харин НҮБ хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулахад наад зах нь 12 цаг хэрэгтэй гэсэн бөгөөд НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик “Мөргөлдөөнийг түр хугацаагаар зогсоохыг бид нааштайгаар хүлээн авах болно. Гэхдээ иргэдэд тусламж хүргэхэд илүү урт хугацаа хэрэгтэй” гэж мэдэгдлээ. Алеппо хот руу хийсэн агаарын дайралтын үеэр нэг гэр бүлийн 14 гишүүн амиа алдсантай холбоотойгоор ОХУ гал түр зогсоох шийдвэр гаргасан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)