Д.Трамп ялсан ч Б.Обама иргэншлээ солихгүй
- 2016-10-26
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намын Доналд Трамп ялалт байгуулбал “Барак Обама иргэншлээ солино” гэсэн мэдээллийн талаар Вашингтон байр сууриа илэрхийллээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнестийн хэлснээр, АНУ-ыг Бүгд Найрамдах намын нэр дэвшигч удирдвал одоогийн Ерөнхийлөгч Барак Обама болон жирийн америкчууд иргэшлээ солихгүй аж. Барак Обама америкчуудыг Хиллари Клинтонд саналаа өгөхийг идэвхтэй уриалж байгаа билээ. Тиймээс Ерөнхийлөгч Б.Обамагийн ард түмэндээ хандан “Хэн нэгэн АНУ-ыг орхих хэмжээний сонголт бүү хийгээсэй” хэмээснийг хэвлэл мэдээллийнхэн мушгисан гэж Жош Эрнест хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 8-нд болох юм.
Сэтгэгдэл (0)