Пак Гын Хэг огцрохыг шаарджээ

 

        БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэг улс төрийн хэрэгт тойрон хүрээлэгчдээ хэт оролцуулсан хэмээн Сөүлийн олон мянган иргэн хотын төвд жагсчээ. Жагсагчид Пак Гын Хэг огцорч, түүний хамсаатнуудыг хуулийн дагуу шалгахыг шаардсан байна. “Рёнхап” агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн сарын 29-нд болсон жагсаалд 20 мянга гаруй иргэн оролцсон бөгөөд 9000 цагдаагийн алба хаагч тэднийг тараахад оролцжээ. Жагсаалыг зохион байгуулагчид энэ сарын 12-нд Сөүлээс гадна Пусан, Ульсан, Гуанжу зэрэг хотод дахин жагсахаа албан ёсоор мэдэгдсэн байна. БНСУ-ын Прокурорын газар мөн өдөр Хөх ордны Нарийн бичгийн даргын гэрт болон албан өрөөнд нэгжлэг хийхээр байсан ч Ерөнхийлөгчийн ажлын албанаас татгалзсан аж. Хөх ордон болон Өмнөд Солонгосын Прокурорын газрын энэхүү сөргөлдөөн БНСУ-д шинэ дуулиан тарьж, Пак Гын Хэгийн Засгийн газрыг дэмжих иргэдийн тоо 17 хувьд хүрч буурчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)