Сурагчдын амралт маргааш эхэлнэ

 

Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн сурагчдын амралт маргааш эхэлж, энэ сарын 9-нийг дуустал нэг долоо хоног амарна.

БСШУС-ны сайд Ж.Батсуурийн мэдээлснээр өмнө нь хичээлийн жилийн бүтцийг жил бүр өөрчилж ирснийг болиулж 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргасан билээ.

Хоёрдугаар улирлын амралт нийслэлийн ЕБС-иудын бага ангийн сурагчдын хувьд  гурван долоо хоног  буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжлэх бол хөдөө орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)