Зика вирусийн вакцинийг туршилтад хамруулжээ
- 2016-11-02
- Дэлхий
- 0

Зика вирусийн халдвар дэлхийн хэмжээнд ноцтой хэвээрээ байна. АНУ, Өмнөд Солонгосын эрдэмтдийн гаргасан вакцинийг клиникийн туршилтад хамруулсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдлээ. ДЭМБ-ын Зика вирусийн тархалт хариуцсан Борис Паулин Женев хотод зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр “Зика вирусийн эсрэг вакцин гаргаж авахаар дэлхийн 30 гаруй байгууллага судалгаа хийж байна. Тэдгээр байгууллагаас АНУ, Өмнөд Солонгосын вакцинийг клиникийн эхний шатны туршилтад хамруулсан. Бусдыг нь ирэх онд клиникийн туршилтад хамруулахаар төлөвлөж байна” гэжээ. Мөн 2015 онд Египетийн хар шумуулаас үүссэн Зика томууны халдвар дэлхийн 67 улсыг хамарч, зүүн өмнөд Азийн Сингапур, Тайланд, Индонез, Вьетнам, Филиппин, Малайз, Молдав зэрэг орон халдварт өртөөд байна.

Сэтгэгдэл (2)
(46.161.9.51)
wh0cd529921 levaquin elocon where can i buy prednisone online
iIjUtRqu (46.161.9.8)
OdgW4b rvpkibzyoqaq, [url=http://ewufctizhehb.com/]ewufctizhehb[/url], [link=http://dcslgnasygen.com/]dcslgnasygen[/link], http://ewplrbjlekqq.com/