Пак Гын Хэ Ерөнхий сайдаа шинээр томилжээ

 

        Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ шинэ Ерөнхий сайдаар Ким Бон Юныг томилсон байна. Ким Бон Юн нь БНСУ-ын Ерөнхийлөгч асан Но Му Хёны улс төрийн зөвлөхөөр ажиллаж байсан юм. Өмнөд Солонгост засгийн гол эрх мэдэл ерөнхийлөгчийн гарт байдаг учир Ерөнхий сайдын албан тушаал нь бэлгэдлийн шинжтэй юм. Ийнхүү улс төрийн халаа сэлгээ хийх болсныг ажиглагчид “Пак Гын Хэ найз Чхве Сун Силийн хэрэгтэй холбоотойгоор ард түмний дунд унасан нэр хүндээ сэргээх гэсэн оролдлого” хэмээн тайлбарлаж байна. Өмнөд Солонгосын ойрын холбоотон АНУ-ын зүгээс Пак Гын Хэг тойрсон шуугианыг ажиглаж байгаа аж. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест “Өмнөд Солонгосын ард түмний эсэргүүцлийг зүгээр орхиж болохгүй” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Мөн Ерөнхийлөгч Барак Обама Пак Гын Хэ нар харилцаа сайтай байдгийг онцолсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (46.161.9.51)

    2017-06-02

    wh0cd633364 baclofen

  • jZKLaLdlaO (46.161.9.8)

    2017-03-30

    ErFcmQ ghjplpicfktg, [url=http://flqwcapaggkn.com/]flqwcapaggkn[/url], [link=http://gxtwkrvebmkp.com/]gxtwkrvebmkp[/link], http://rgwlndlvjmcv.com/