Архитектурын гайхамшиг Колизей нурж магадгүй

 

        Италийн нийслэлийн өнгө төрх болсон түүхт Колизей газар хөдлөлтийн золиос болох магадлал өндөр байна. Энэхүү түүхэн дурсгалыг хамгаалагч Франческо Просперетти “Ромын газар хөдлөлт 2000 жилийн настай амфитеатрын суурь болон их биед хагарал үүсгэсэн. Хэрвээ газар дахин хүчтэй хөдөлбөл Ромын архитектурын гайхамшигт дурсгал нуран унах эрсдэлтэй” гэжээ. Ром хотод өнгөрсөн сарын 30-нд газар хүчтэй хөдөлсний улмаас Колизейн орчмын аялал, жуулчлалын бүсийг хааж, хамгаалалт гаргасан байна. Амфитеатрт үүссэн цууралт барилгын хэсэгт хүрвэл хүн төрөлхтөн Колизейг дахин харах боломжгүй болох юм. Ромын эзэнт гүрний мандан бадралын бэлгэ тэмдэг болсон Колизейг эзэн хаан Титусын зарлигаар нийтийн тооллын 80 онд барьжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)