“Исламын улс”-ын удирдагчийг амьд гэв
- 2016-11-04
- Дэлхий
- 0

“Исламын улс” террорист байгууллагын удирдагч Абу Бакр аль-Багдади Мосул хотыг орхиогүй талаар Курдистаны удирдагч Фуад Хусейн “The Independent” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Абу Бакр аль-Багдади амьд нь тодорхой. Үхсэн бол “Исламын улс” бүлэглэлийн систем задрах байсан. Тиймээс аль Багдади Мосулд одоо ч орогнож байгаа” гэсэн байна. Энэхүү мэдэгдлээрээ Фуад Хусейн “Исламын улс” бүлэглэлийн удирдагч Мосулд агаарын цохилт өгөх үеэр алагдсан, зугтсан гэсэн мэдээллийг үгүйсгэсэн юм. Абу Бакр аль-Багдадийн жинхэнэ нэр нь Ибрагим Аввад Ибрагим Али аль Бадри аль-Хусейн аль Самаррай бөгөөд өөрийгөө халиф, эмир хэмээн өргөмжилж, “Исламын улс” бүлэглэлийн удирдагчаар зарлажээ. Тэрбээр Иракийн Самарра хотод 1971 онд төрсөн бөгөөд Багдадын их сургуульд лалын эрх зүйн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байна. Абу Бакр аль-Багдади 2003 он хүртэл Иракийн төвийн мужид номлогч багшаар ажиллаж байгаад Өрнөдийн орнуудын эвслийн цэргүүд эх орон руу нь дайрахад зэвсэгт тэмцэл эхлүүлсэн аж.

Сэтгэгдэл (1)
(119.40.99.2)
дайÑалÑад Ð¸Ñ Ð» ÑÑÑ Ð½Ñ Ò¯ÑÑÑн Ñ Ò¯Ð½ Ñм байна л даа