Ногоон картны бүртгэл энэ сарын 8-нд дуусна

 

        Олон үндэстний визийн хөтөлбөрийн бүртгэлийг өнгөрсөн сард эхлүүлсэн бөгөөд хугацаа нь энэ сарын 8-ны өдөр дуусах аж. Та бидний нэрлэдгээр “Ногоон карт”- ны сугалаат хөтөлбөрийг АНУ-ын Төрийн департамент 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн байна. Энэхүү хөтөлбөр нь Америк руу цөөн тооны цагаач илгээдэг улсын иргэдэд тус улсад хууль ёсоор байнга оршин суух, суралцах, ажиллаж хөдөлмөрлөх боломжийг олгодог онцлогтой юм. Ногоон картны сугалаагаар дэлхий даяар жил бүр нийт 50 мянган хүн, тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд АНУ-д байнга оршин суух эрхтэй болдог аж. Тэрхүү эрхэд хугацаа заагаагүй бөгөөд тус улсад насан туршдаа, хууль ёсоор байнга оршин суух баталгаа болдог юм байна. Тиймээс монголчууд ч олноороо бүртгүүлэн цөөнгүй хэсэг нь эрх чөлөөний орныг сэтгэл амар зорих болсон. Тухайлбал, 2008 оноос хойш нийт 1000 гаруй иргэн ногоон картны эзэн болж, гэр бүлийнхээ хамт АНУыг зорьсон байна. Сугалаанд оролцох эрхтэй улсын иргэн хэн боловч бүртгүүлэх боломжтой ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)