Парист Монгол эмэгтэй амиа алджээ

 

        Өнгөрөгч даваа гарагийн өглөө Парисын Сэйнэ Сэйнт Дэнист оршин суугч 59 настай Монгол эмэгтэй биедээ олон удаагийн мэсний шархтай нас барсан байдалтай олджээ.

 

Мөн хэргийн газарт эмэгтэйн гэр бүлийн хүн 45 настай Монгол эрэгтэй хүзүү, бугуйн тус газраа хутгалуулсан байжээ. Тэрээр даваа гарагийн өглөө хөршөөсөө тусламж гуйснаар хөршүүд нь цагдаад дуудлага өгсөн байна.

 

Цагдаа нарыг ирэхэд өрөөндэх тавилгууд дээр цусны ул мөр байсан бөгөөд хохирогч эмэгтэй газар хэвтсэн байдалтай олджээ. 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)