Импортын шатахуунд шинэ стандарт мөрдөхөөр болжээ
- 2016-11-04
- Эдийн засаг
- 0

Нийслэл болон томоохон суурин газруудад шатахууны чанарыг ирэх оноос “Евро- 4” стандартад шилжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Энэ хүрээнд импортолж буй газрын тосны бүтээгдэхүүний чанарт хяналт, шинжилгээ хийх “Евро-4”, “Евро-5” жишигт нийцсэн MNS стандартыг боловсруулахаар болсон байна. Үүнийг боловсруулах ажлын хэсэгт Газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, нефть импортлогч аж ахуйн нэгжүүд, Стандарт хэмжил зүйн газрын төлөөлөл багтжээ.
Ц.Заяа

Сэтгэгдэл (0)