Пакистаны шүүх Шарбат Гулаг батлан даалтаар гаргахаас татгалзав
- 2016-11-05
- Дэлхий
- 0

“National Geographic” сэтгүүлийн нүүр хуудсанд 1985 онд гэрэл зураг нь гарснаар дэлхий дахинаа алдаршсан Шарбат Гулаг Пакистаны шүүх батлан даалтаар суллахаас татгалзсан байна. Энэ талаар “Хама пресс” агентлаг мэдээллээ. Пакистаны Дотоод хэргийн сайд Чоудри Нисар Али Хан түүнийг барьцаагаар суллаж болох ч хуурамч бичиг баримттай орогносон хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй хэмээн мэдэгдэж байв. Гэвч Пакистаны Ерөнхий прокурор “Шарбат Гулаг батлан даалтаар суллах боломжгүй” гэсэн нь олон улсын хүний эрхийн байгууллагуудын анхаарлыг татаж эхэллээ. Дэлхийд алдартай сэтгүүлийн нүүрэнд хөргөө мөнхөлсөн энэ афган эмэгтэйг хуурамч бичиг баримттай Пакистанд хууль бусаар орогносон гэх үндэслэлээр Пешавар хотод өнгөрсөн долоо хоногт баривчилсан билээ. Хэрвээ түүний энэ үйлдэл нотлогдвол Пакистан улсаас албадан гаргах эсвэл тус улсын шоронд 14 жил хорих ялаар шийтгэж магадгүй гэж Карачи хотын хүний эрхийн өмгөөлөгч Зиа Аван мэдэгдлээ. Гулагийн алдартай зургийг “National Geographic”-ийн зурагчин Стив МакКарри 1985 оны зургадугаар сард авсан нь дүрвэгчдийн зовлон шаналлыг илтгэн харуулсан бэлгэ тэмдэг болсон юм. Энэ үед Гула 12 настай байсан ба “Афганистаны Мона Лиза” хэмээн алдаршжээ. Пакистаны Пешавар хотод Афганы дайнаас дайжсан хэдэн сая дүрвэгчид орогнодог ажээ. Харин Пакистаны эрх баригчид дүрвэгчдийг хүчээр гаргах арга хэмжээ авч, тэдний гарч явах ёстой эцсийн хугацааг ирэх оны гуравдугаар сар гэж тогтоожээ. Гэтэл Афганистанд өнөөг хүртэл мөргөлдөөн үргэлжилж байгаа учраас дүрвэгчид гэртээ харихыг хүсэхгүй байгаа юм. Хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн долоодугаар сараас хойш 370 мянга орчим афган дүрвэгч эх орондоо харьжээ. Шарбат Гула хуурамч паспорттой орогнож байгаад өнгөрсөн жил баривчлагдсан боловч удалгүй суллагдсан байна. Хэрвээ энэ эмэгтэй дүрвэгчийн статустай гэдэг нь тогтоогдвол бид түүнд туслах боломжтой гэж Афганистан дахь НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн мэргэжилтэн мэдэгдсэн юм.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (2)
(46.161.9.51)
wh0cd417839 buy medrol CIALIS US PHARMACY
EVjTusVFXLgxSZCYr (46.161.9.8)
BEo1Ct opznmzeogonu, [url=http://waraciedhowu.com/]waraciedhowu[/url], [link=http://tcrmdbqcosyo.com/]tcrmdbqcosyo[/link], http://ogxmrmusvupi.com/