Н.Наранбадрах: “Talent international” уралдаанд хархираа, исгэрээ хөөмэйгөөр оролцлоо

 

        Испани улсын Барселона хотод зохион байгуулсан “Talent international” олон улсын наадамд амжилттай оролцож, нэгдүгээр байр, алтан цом хүртэж, Монголын урлагийн их өвийг дэлхий дахинаа гайхуулсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хөөмэйч Н.Наранбадрахтай ярилцлаа.

 

-”Talent international”-д эх орноо төлөөлөн амжилттай оролцсонд баяр хүргэе. Энэхүү олон улсын уралдааны алтан цомоос гадна ямар шагнал хүртэв?

 

-”Talent international” олон улсын хөгжим, бүжгийн наадмыг жил бүр зохион байгуулдаг. Би Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцлоо. Шүүгчид болон зохион байгуулагч, Барселона хотын даргын нэрэмжит батламж хүртсэн.

 

-ЮНЕСКО-гийн соёлын биет бус өв хөөмэйг наадмын шүүгчид болон оролцогчид хэрхэн хүлээж авав?

 

-Маш сайхан хүлээж авсан. Шүүгчид Монголын соёлын үнэт өв хөөмэйг гайхан биширч, зохион байгуулагчийн шагнал олгосон.

 

-Та өмнө нь олон уралдаанд оролцож байв уу?

 

-ОХУ-д болсон хөөмэйн олон улсын анхдугаар уралдааны тэргүүн байр, тавдугаар наадмын гранпри шагнал хүртэж байсан.

 

-Гадаадын уран бүтээлчдээс хамтран ажиллах санал ирдэг үү?

 

-Гадаадад тоглолтоор явах, уралдаан тэмцээнд оролцож байхад хамтран ажиллах санал ирдэг л юм. Би хөөмэйг сурталчлахаас гадна язгуур хэв маягийг нь алдалгүйгээр хойч үедээ өвлүүлэхийг хичээдэг.

 

-Энэ удаагийн уралдаанд хөөмэйн ямар төрлөөр оролцов. Ер нь хөөмэй хэдэн төрөл байдаг юм бол?

 

-”Talent international” уралдаанд хархираа, исгэрээ хөөмэйгөөр оролцлоо. Манай судлаачид хөөмэйн төрлийн талаар хоёр хуваагддаг. Зургаан төрлийн хөөмэй байдаг гэж хэсэг судлаач үздэг бол зарим нь 12 төрөл бий гэдэг. Харин миний хувьд хархираа, исгэрээ гэсэн хоёр төрөл бий. Энэ хоёр төрлөөс салбарлаж, олон янз болдог байх.

 

-Та бие даасан уран бүтээл туурвихдаа хэдэн оронд аялан тоглосон бэ?

 

-Би 18 жил хөөмэйлөхдөө 20 гаруй оронд аялан тоглосон юм байна.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • unshigch (62.203.34.166)

    2016-11-06

    mash ich baiarlalaa. baiar hurgej amjillt husie.

  • (122.201.31.45)

    2016-11-06

    huumei gej yu bdag yum be?huumii shdee

  • (122.201.31.45)

    2016-11-06

    huumei gej yu bdag yum be?huumii shdee

  • zochin (122.201.31.45)

    2016-11-06

    huumei gej yu bdag yum be?huumii shdee

  • zochin (122.201.31.45)

    2016-11-06

    huumei gej yu bdag yum be?huumii shdee

  • zochin (122.201.31.45)

    2016-11-06

    huumei gej yu bdag yum be?huumii shdee

  • (122.201.31.45)

    2016-11-06

    huumei gej yu bdag yum be?huumii shdee

  • (122.201.31.45)

    2016-11-06

    huumei gej yu bdag yum be?huumii shdee