Эмч нар “Шар доктор”-ыг санал болгож байна

 

         Сүүлийн үед анагаах ухааны салбарт өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх, анагаах чиглэлд эмийн бус эмчилгээний аргыг өргөн хэрэглэх болжээ. Тэр дундаа зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, эрүүл хүнс, байгалийн цэвэр бүтээгдэхүүн болох жимс жимсгэнэ таны сонголт хэмээн зөвлөдөг билээ. 

 

       Манай клуб энэ удаагийн зөвөлгөөниий буланд чацаргана жимс эрүүл мэндэд хэрхэн ач тустай, тэр дундаа "Шар доктор" хэмээх бүтээгдэхүүний талаар онцлон хүргэж байна. Шар доктор үндэсний бренд нь хүний биед хэрэгцээт амин дэмийг агуулсан чацарганы шүүс, чацарганы өтгөрүүлсэн шүүс, чацарганы чихэргүй шүүс, чацарганы тос зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. 

 

       Тэгвэл чацаргана нь витамин, эрдэс бодис, органик хүчил болон биологийн идэвхт нэгдлийг их хэмжээгээр агуулсан хүний биед нэн хэрэгтэй жимсгэнэ юм.  Бидний онцолж буй "Шар доктор" чацарганы шүүс, тосны найрлаганд хүний биед хэрэгцээт С, А, Е, К, В1, В2, ВЗ, В4, В5, В6, В9, Д, Р амин дэмийг мөн алимны хүчил, каротин, тос бопон төмөр, кали гэх мэт олон бичил элементүүд агуулагдаг ба тослог ихтэй гэдгээрээ бусдаас ялгагддаг байна.     

 

         Хүний биед чацарганд агуулагдах дээрх амин дэм дутагдсанаар зүрхний шигдээс, хорт хавдар, тархинд цус харвах, үе мөчний үрэвсэлт өвчин, мэдрэлийн ядаргаа, системийн зарим үрэвсэлт эмгэг болон бие махбодийн хөгшрөлт, цусны эргэлтийн удаашрал, судасны хатуурал, дархлаа сулрах, өсөлт хөгжилт, арьсны нөхөн төлжилт удаашрах зэрэг өвчин эмгэг үүсэх шалтгаан болдог байна. 
        

“Шар доктор” чацарганы олон төрөлт бүтээгдэхүүний найрлаган дахь амин дэмийн эмчилгээний ач холбогдол

 

-Ходоод, улаан хоолойн шарханд чацарганын тосыг өдөрт хоёроос гурван удаа цайны нэг халбагаар ууж хэрэглэх

-Ходоодны хавдрын үед чацарганын жимсийг хоолны халбагаар өдөрт гурваас дөрвөн удаа идэх 
-Зүрх судасны өвчин, үе мөчний өвчний үед чацарганын навчны ханд, эсвэл цэвэр шүүсийг уух 
-Чацарганы шүүс нь А витамины баялаг тул өсөлтийг дэмжих тул тогтмол хэрэглэх

-Чацарганы тос өвдөлтийг намдаах, үрэвсэл, шархыг хурдан аниулах мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэйн зэрэгцээ арьсны элдэв төрлийн /дулааны, химийн, цацрагийн үйлчлэлээр үүссэн/ түлэгдэлт, хөлдөлтийг эмчлэхэд ашиглах 

-Чацаргана дахь С витамины хэмжээ нь 100гр жимсэнд 100-300мг, агуулах бөгөөд нэг хоолны халбага тун нь хүний нэг өдрийн С витамины хэрэгцээг хангах тул хэрэглэж байх 

-Чацаргана нь биологийн идэвхт бодис, ховор микро элементүүдийн агуулдгийн хувьд бие организмыг ядаргаанаас сэргийлж, дархлааг нэмэгдүүлэх 

-Арьсны хөгшрөлтийг удаашруулах, нөхөн сэргээх, залуужуулах үйлчилгээг давхар үзүүлэх тул хэрэглэж байх 

 

 

ЭРҮҮЛ-МОНГОЛ КЛУБ

 


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)