“Синьхуа” агентлаг 85 нас хүрлээ

 

        Хятадын “Синьхуа” агентлагийг байгуулсны 85 жилийн ой өнгөрсөн бямба гаригт тохиолоо. Бээжин хотноо болсон баярын хуралд Хятад улсын дарга Си Зиньпин мэндчилгээ илгээж, Намын Төв хорооны өмнөөс “Синьхуа” агентлагийн ажилтнуудад баяр хүргэсэн байна. “Синьхуа” агентлаг нь Хятадын үндэсний чанартай мэдээ мэдээллийг түгээдэг төрийн мэдлийн байгууллага юм. Уг агентлагийг 1931 онд байгуулсан бөгөөд “Шинэ хятад ” гэсэн утгатай үг аж. “Синьхуа” агентлаг нь сонин , радио, телевиз, сайт, олон нийтийн сүлжээ, гар утасны аппликейшн ашиглан хятад, англи, франц, орос, испани, араб, португал, япон гэсэн найман хэлээр мэдээллийг цаг алдалгүй дамжуулдаг байна. Энэхүү агентлагийн архив гэрэл зургийн сан хөмрөгөөрөө улсдаа тэргүүлдэг бөгөөд Манжийн үеэс өнөөг хүртэлх хоёр сая түүхэн ховор гэрэл зургийн цуглуулгатай юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)