Улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангана
- 2016-11-08
- Нийгэм
- 0

Ургац хураалтын дүн мэдээ гарлаа. Энэ жил манай улс улаанбуудай, төмсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангахаар байгаа аж. Энэ талаар ХХААХҮЯ-ны Газар тарилангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун хэлэхдээ “2016 оны ургац хураалтын дүн ерөнхийдөө гарч байна. Улсын хэмжээнд нийтдээ 475.8 мянган га талбайд үр тариа, үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7 мянган тонн төмс, 93.5 мянган тонн хүнсний ногоо хурааж авлаа. Ингэснээр хүнсний улаанбуудай, төмсний дотоодын нийт хэрэгцээг 100 хувь хангах ургацыг хурааж авсан гэсэн үг. Өмнө нь хүнсний ногооны хэрэгцээний 40-50 орчим хувийг хангаж ирсэн. Энэ жилийн хувьд 54 хувийг хангахуйц хэмжээний хүнсний ногоог хурааж авлаа. Ирэх хаврын тариалалтад аж ахуйн нэгжүүд үр тариагаа тодорхой хэмжээнд нөөцөлж авч үлддэг. Энэ жилийн хувьд аж ахуйн нэгж, иргэд 45.5 мянган тонн үр нөөцөлсөн, ОБЕГ 1300 гаруй тонн үрийн буудай, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 2000 гаруй тонн үрийн буудаг нөөцлөхөөр бэлтгэл ажлаа хангаад явж байна” гэлээ. Түүнчлэн энэ намрын ургац хураалт цаг агаарын хүнд нөхцөлд өрнөсөн төдийгүй өнгөрсөн сард газар тариалангийн бүс нутгаар хур тунадас, нойтон цастай байсан нь тодорхой хэмжээний хаягдал үүсгэх, ургац хураалтын хугацааг хойшлуулах нөхцөл болжээ. Гэхдээ энэ нь ургац алдахуйц хэмжээнд хүргээгүй байна.
М.Өлзий

Сэтгэгдэл (1)
Санаа (43.228.129.73)
ТаÑиалангийн ÑалбаÑÑ alternative Ð³Ð°Ð·Ð°Ñ ÑаÑиалан ÑÓ©Ñөл ÑанааÑлан Ñ ÑÑÑгжүүлж аÑга ÑÐµÑ Ð½Ð¾Ð»Ð¾Ð³Ð¸Ð¾ зүгÑÑүүлж metatechnology bolgoj ÑайжÑÑÑлж Ð±Ð°Ð¹Ñ ÑÑÑой. ÐонголÑн Ð½Ó©Ñ Ñөлд ÑааÑÐ°Ñ Ð±ÑÑдайн ÑоÑÑ Ó©Ó©Ñ, ÑÐµÑ Ð½Ð¾Ð»Ð¾Ð³Ð¸ Ð¾Ð´Ð¾Ð¾Ð³Ð¸Ð¹Ð½Ñ Ð¾Ð¾Ñ ÑлгааÑай ÑÒ¯Ò¯. ÐÐ¾Ð»Ñ Ð¾ÑойÑож, Ñ ÑÑÐ°Ð°Ð»Ñ ÑдааÑиÑÑ, Ñ Ð°Ñгдал Ð¸Ñ ÑÑÑ, ÑÑÑдÑл нүүÑлÑж, бүÑÑÑгдÑÑ Ò¯Ò¯Ð½ ÑанаÑгүй Ð±Ð°Ð¹Ñ Ð½Ñ Ò¯Ð¹Ð»Ð´Ð²ÑÑлÑгÑдÑд Ñ Ð°Ð»Ñай. ÐүдүүлÑг аÑга ажиллагааÑай байгаа ÑÒ¯Ò¯.