Үндсэн хуулийн цэц их суудлаар хуралдана

 

        Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн дунд суудлын хуралдаанаас, Монгол Улсын шүүхийн тухай хуульд хяналтын шатны шүүх хуралдаанд олонхтой санал нийлээгүй шүүгч өөрийн саналаа тусгай санал болгон шүүхийн шийдвэрт хавсаргах, тусгай саналыг заавал нийтлэхээр үүрэгжүүлэн хуульчилсан нь шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан шийдвэрлэх талаарх Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн  дүгнэлт гаргасан билээ.

 

Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул уг маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хийхээр товлов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)